- 2024 оны 02 сарын 16
Захирлын мэндчилгээ
Эрхэм үйлчлүүлэгч таны энэ өдрийн амрыг эрэн мэндчилье.
Синдүра-мед эмнэлэг нь Орчин үеийн анагаах ухаан болон Уламжлалт анагаах ухааны ололт амжилтад тулгуурлан Уламжлалт анагаах ухаан, Дотрын чиглэлээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх Монос группийн ЭЗШУИС-ийн харъяа сургалтын бааз эмнэлэг юм.
Синдүра-мед эмнэлэг нь 2021, 2022 онуудад 2 удаа магадлан итгэмжлэгдэж, 2022 оны 10 сараас ЭМД-ын хөнгөлөлттэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд Синдүра-мед эмнэлэг нь 2020, 2021 онуудад Ковидын тусгаарлалт, Ковидтой үйлчлүүлэгчдийг хэвтүүлэн эмчлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж ажилласан билээ. Эрхэм үйлчлүүлэгч танд нотолгоонд суурилсан эмчилгээ үйлчилгээг чанар, хүртээмжтэй мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх нь манай эмнэлгийн гол зорилго юм.
‘’Синдүра-мед’’ эмнэлгийг сонгон үйлчлүүлдэг та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн ялдамд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Хүндэтгэсэн: ‘Синдүра-мед’’ эмнэлгийн захирал
Э.Энхсүрэн (АУ-ы доктор, дэд профессор)