Оюутны зөвлөл
  • 2024 оны 02 сарын 26

Оюутны зөвлөл

ЭЗШУИС-ИЙН ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ

Зорилго: ЭЗШУИС-ийн оюутны эрх ашгийг хамгаалах, удирдан зохион байгуулах, амжилттай суралцах, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, оюутны идэвх оролцоог нэмэгдүүлэх, сургуулийн эрхэм зорилготой уялдуулан оюутнуудын мэргэжлийн болон хувийн сонирхолд нийцсэн үйл ажиллагаа явуулах, санал бодлоо чөлөөтэй солилцох бүх талын бололцоог бүрдүүлэх, сургуулиа төлөөлөн төрийн болон төрийн бус байгууллага бусад их дээд сургуулийн үйл ажиллагаанд оролцох, оюутны клубуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, удирдан зохион байгуулах
Зорилт:
          -ЭЗШУИС-ийн нийт оюутны эрх ашгийг хамгаалах
         -Нийт оюутныг ЭЗШУИС, Монголын оюутны холбоо болон бусад төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтантай харилцахад төлөөлөх
        -Оюутныг хөгжүүлэх, дэмжих, хувь хүнд чиглэсэн бүх төрлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
          -Клубуудын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
        -Оюутнуудад бусад сургуулийн оюутнуудтай харилцах, санал бодол, мэдээлэл чөлөөтэй солилцох бүх талын бололцоог бүрдүүлэх

Зохион байгуулдаг үйл ажиллагаа:
          -ЭЗШУИС-ийн шинэ элсэгчдэд зориулсан чиглүүлэх сургалт
          -Танилцах өдөрлөг
          -ЭЗШУИС-ийн шинэ элсэгчдийн “Спортын бага наадам”
          -Багшдаа баярлалаа өдөрлөг
          -ЭЗШУИС-ийн нэрэмжит “Спортын их наадам”
          -Оюутнуудын эрхийг хамгаалах өдөр
          -Оюутнуудын урлагийн их наадам
          -Оюутнуудын шинэ жил
          -Цасны баяр
          -Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан Women`s day өдөрлөг
         -Оюутны зөвлөлийн нэрэмжит бооцоот тэмцээм
         -
Клубуудын нэгдсэн чуулга уулзалт

 

© 2023 All Rights Reserved. Developed By: AiT Team