Бидний тухай
  • 2023 оны 10 сарын 24

Бидний тухай

Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль (ЭЗШУИС) нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Академич Л.Хүрэлбаатарын санаачилгаар үүсгэн байгуулагдсан анхны хувийн хэвшлийн Эм Зүйн Сургууль билээ. Анх  2000 онд “Монос” коллеж,  2004 онд “Монос” Дээд сургууль, 2015 онд Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль болон өргөжин хөгжиж ирсэн. ЭЗШУИС нь эмийн үйлдвэр, эм судлалын хүрээлэн, эмийн сан, эмнэлэг гэсэн сургалтын дадлагын бааз түшиц газрууд бүхий бусад нэгжүүдтэй дэд бакалавр, бакалавр, магистр, докторын  түвшний суралцагч, эрдэмтэн багш судлаач, ажилтантай эрдмийн төв юм.
         
ЭЗШУИС нь дадлагын бааз газруудаар дамжуулан, ажлын байранд суурилсан хөтөлбөрөөр мэргэжлийн цогц чадамж бүхий “ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭН” бэлтгэн гаргадаг. Мөн 2023-2027 оны хөгжлийн стратеги төлөвлөгөөндөө“ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ-СУРГАЛТ-ҮЙЛДВЭРЛЭЛ” хосолсон хөтөлбөр хэрэгжүүлэгч, тэргүүлэх сургууль байна хэмээн Эрхэм зорилго тавьж тэрхүү зорилгод хүрэх стратегийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон ажиллаж байна.
БИДНИЙ АМЖИЛТ
                                   -2006 он: Улсын хэмжээний ТОР-10 сургууль

                                   -2012 он: “Монос” группийн “Шилдэг хамт олон”
                                   -2014 он: Улсын хэмжээний ТОР-10 сургууль
                                  -2014 он: Монос” группийн “Шилдэг хамт олон”
                                  -2016  он: “Боловсролын салбарын онцлох энтрепренер сургууль”
ЭЗШУИС-ИЙН ОНЦЛОХ АЖЛУУД
                                  -2006 онд БМИҮЗ-өөр байгууллагаа магадлан итгэмжлүүлсэн.
                                  -2007 онд магистрын түвшинд Эм зүй хөтөлбөрөөр сургалт эрхлэх зөвшөөрөл авсан.
                                  -2012 онд БСШУЯ-аар аттестатчилагдсан.
                                  -2014 онд  БМИҮЗ-өөо байгууллагаа 2 дахь шатанд магадлан итгэмжлүүлсэн.
                                  -2014 онд БМИҮЗ-өөр Эм зүй хөтөлбөрөө анх удаа магадлан итгэмжлүүлсэн.
                                  -2014 онд бакалаврын түвшинд УАУИЭ, ЭҮИТ(3+2) хөтөлбөрөөр сургалт эрхлэх зөвшөөрөл авсан.
                                  -2015 онд Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль болсон.
                                 -2015 онд  Клиник эмзүй, ЭЗЗБ-ын чиглэлээр МДС эрхлэх зөвшөөрөл авсан.
                                 -2015 онд УАУ-ны магистр, ЭЗУ-ны докторын сургалт эрхлэх зөвшөөрөл авсан.
                                 -2016 онд Гарааны гурван хүч старт апп компани нээсэн.

                                 -2017 онд бакалаврын түвшинд Сувилахуйн хөтөлбөрөөр сургалт эрхлэх зөвшөөрөл авсан.
                                 -2019 онд их сургуулийн түшиц Синдүра мед эмнэлэг нээсэн.
                                 -2020 онд БМИҮЗ-өөр Эм зүй хөтөлбөрөө 2 дахь шатанд магадлан итгэмжлүүлсэн.
                                 -2021 онд эм зүй ухааны докторын зэрэг хамгаалуулах хамтарсан зөвлөл байгуулагдсан.
                                 -2022 онд дэд бакалаврын түвшинд Эм найруулагч, сувилахуй хөтөлбөрөөр сургалт эрхлэх зөвшөөрөл авсан.
                                -2023 онд их Сургуулиудын эрэмбэ чансаагаар 9-р байрт жагссан.

                                -2023 онд  нэгдсэн менежементийн тогтолцоо нэвтрүүлсэн. (ISO 9001:2015, ISO 21001:2018)

© 2023 All Rights Reserved. Developed By: AiT Team